Өнөөдөр: Даваа гараг 2019/01/21
Зөвлөгөө өгөх утас:
+976-96 49 05 05
Хандив өгөх

Бидний түүх

1995 он
  • Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ нь 1995 оны 06 сарын 15-нд “Либериал Эмэгтэйчүүдийн Оюуны сан”, “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд” хөдөлгөөн, “Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо” гэсэн  гурван төрийн бус байгууллагын санаачлагаар бие даасан статустайгаар үүсгэн байгуулагдсан. Анхны үйл ажиллагаануудаа Австралийн Засгийн Газрын санхүүжилтээр явуулан эхэлж, төрийн бус, шашны бус, ашгийн бус, нам бус, нийгэмд үйлчилдэг, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага болохоо олон нийтэд зарласан юм.
  • Байгуулагдсан жилээ буюу 1995 онд Монгол улсад анх удаа тvр хамгаалах байрыг 4 ортойгоор нээн ажиллуулсан нь хамгаалан байрлуулах vйлчилгээний сvлжээ vндэсний хэмжээнд буюу нийслэлд, орон нутагт тeрeлжин хeгжих эхлэл болсон.
  • Нийгэмд далд оршин байгаа гэр бүлийн хүчирхийллийг нээн харуулах, гэр бүлийн хүчирхийллийн шинэ ойлголт, үзэл хандлагыг олон нийтэд түгээх, хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэлзүйн болон хууль эрх зүйн тусламж үзүүлэх, хамгаалан байрлуулах үйлчилгээг нийгэмд нэвртүүлж эхэлсэн.  
  • Хот хөдөөгийн 3300 хүнийг хамарсан “Хүчирхийллийн Шалтгаан Нөхцөл, Ойлголт” судалгааг явуулж, судалгааны үр дүнд тулгуурлан “Эмэгтэйчүүд, Хүчирхийллийн Эсрэг” семинарыг төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд явуулсан нь гэр бүлд эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж байгааг хууль эрхийн хүрээнд нухацтай авч үзсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. 

 

1996 он
  • Хүчирхийллийн Эсрэг Төв нь хамгаалах байрны дэргэд хүүхдийн өрөөг нээн ажиллуулж, хүүхэдтэй ажиллах орон тооны ажилтантай болов. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг хэсэг болох хүүхэд хамгааллын ажилд томоохон түлхэц хийгдсэн юм.
  • Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дунд дэмжих бүлэг ажиллуулж эхэлсэн нь эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, өөртөө итгэх, сэтгэлийн тэнхээтэй болох улмаар өөрийн эрхийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг даван туулагч бусад эмэгтэйчүүдтэй эвлэлдэн нэгдэх, нийгмээ өөрчлөх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл зоригийг төрүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой. 
  • Олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор “Хүчирхийллийн Эсрэг Долоо Хоног”-ийн аянг зохион байгуулж, монголын телевиз, радиогоор өдөр бүр мэдээлэл өгч, “Эр Хүн Уйлдаг” ном, “Дусал Нулимс” кино, 2 сар тутамд гаргадаг “Хэлхээ” сонинг эрхлэн гаргав. Үүний үр дүнд нийгэм, олон нийтэд гэр бүл дэхь хүчирхийллийн талаарх тодорхой ойлголтыг бий болгож чадсан. 
  • Монгол улсын засаг захиргааны нэгжүүдэд өөрийн салбаруудыг байгуулахыг чухалчлан зорьсны үндсэн дээр уг санаачлага дэмжигдэн Орхон, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад салбараа нээн ажилуулж эхэлсэн.  Энэ нь үндэсний хэмжээнд буюу орон нутагт хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг хэрхэн явуулж болох талаар бусдад үлгэр жишээ болохуйц туршлага харуулсан алхам болсон юм.

 

1997 он
  • Байгууллагын баримтлах хэтийн зорилго, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тодорхойлж, Хүчирхийллийн Эсрэг Төвийг өргөтгөн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв болгосноор ХЭҮТ-ийн үйл ажиллагааны 2 дахь шат буюу шинэ шат, хөгжил эхлэв. 
  • Гүйцэтгэх аппарат нь захиргаа, төслийн, нөлөөллийн, үйлчилгээний гэсэн хэсгүүдэд хуваагдаж, хэсэг тус бүрээр үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхлэв.
  • Хамгаалах байраа нүүлгэн, шинэ байранд 20 ортойгоор үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж эхэлсэн юм.
  • Олон улсын Адра Сангийн тусламжтайгаар сүрлэн байшинд “дамжих байр” нээн ажилуулж эхэлсэн нь хамгаалах байрны үйлчилгээний залгамж холбоо болсон.
  • “Эрчүүдийн Зан Үйлдлийг Өөрчлөх” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.
  • 8 аймаг болон нийслэлийн 1 дүүрэгт салбараа нээн ажиллуулж эхэлсэн. 
  • “Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо”-той хамтран Гэр Бүлийн Хүчирхийллийн Эсрэг Хуулийн төслийг боловсруулах, өргөн барих бэлтгэл ажилд нөлөөллийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллав. 

 

1998 он
  • “Гэр Бүлийн Боловсрол” төвийг нээн ажиллуулж, 7 салбарыг шинээр нээв.
  • Эрчүүдийн Боловсролын Кабинет нээн ажиллуулав. 
  • Орон нутгуудад “Хүний Эрх ба Жендэр” семинарыг аймгуудын ЗДТГ-тай хамтран зохион явуулав.
  • “Гэр Бүлийн Хүчирхийлэл Эрх Зүйн Зохицуулалт” семинарыг 4 бүсээр 280 хуульчдад явууллаа. 
  • “Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо”-той хамтран “Монгол дахь гэр бүлийн хүчирхийллийн зураглал”-ыг гаргасны дээр мэргэшсэн цагдаагийн ажилтнууд, сэтгүүлчдийг бэлтгэлээ.
  • Анхны нэгдсэн хуралдаанаа хийж, удирдах зөвлөлийг шинээр сонгов. 

 

1999 он

Монгол улсын “Гэр Бvлийн Тухай Хууль”-д гэр бvлийн хvчирхийлэлтэй харилцаа, гэрлэгчдийн эдийн засгийн эрхтэй холбоотой зохицуулалтыг санал болгон томъёолж, нeлeeллийн vйл ажиллагааг явуулсан. Монгол улсын хууль тогтоомжинд анх удаа гэр бvлийн хvчирхийлэлтэй харилцааг зохицуулах зохицуулалт тусгагдсан.

2000 он

Үйл ажиллагааны 5 дахь жилдээ ХЭҮТ-ийг цаашид хэрхэн хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөгөө боловсруулан бодлогын үндсэн чиглэлээ гаргав. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхтэй холбоотойгоор дотоод зохион байгуулалт болон гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр нилээд шинэ алхмуудыг хийсэн юм:

  • “Гэр Бүл-Тэгш Эрх ТББ-ын Хамтын Ажиллагаа” сэдэвт үндэсний бага хурлыг 200 оролцогчидтойгоор зохион байгуулсан. 
  • Тус төвөөс 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй төслүүдэд үнэлгээ хийж цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлов. 
  • Эрчүүдийн төсөл үргэлжилж мэргэшсэн цагдаагийн ажилтнуудын давтан сургалт явагдаж, хүчирхийлэл үйлдэгч эрчүүдтэй ажиллах гарын авлага хэвлэгдэн гарав. 
  • Ази Номхон Далайн Бүсийн насанд хүрэгчдийн боловсрол  төвийн гишүүн байгууллага боллоо. 
  • ХЭҮТ-ийн санаачлагаар Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын III чуулганы шийдвэрээр 2001 оныг  “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Он” болгон зарлав. Дараагийн IV чуулганыг зохион байгуулагчаар ажиллах эрхийг ХЭҮТ-д олгов.     
  • “Цагдаагийн Ерөнхий Газар”-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. 
  • Байгууллагын 5 жилийн ой тохиов.
  • НҮБ-аас зарласан “Эмэгтэйчүүд, Охидын Эсрэг Хүчирхийлэлтэй Тэмцэх Олон улсын Өдөр”-ийг тэмдэглэн, үндэсний хэмжээнд 7 хоногийн аян зохион байгуулж, радио, телевизийн сурталчилгааг өргөн хүрээтэйгээр явуулав. 

 

2001 он
  • “Жендэр Хөгжил, Эрх Зүйн Шинэчлэл” нэгжийг ХЭҮТ-ийн дэргэд нээв. 
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээг цаашид боловсронгуй болгох зорилготойгоор “Хүүхэд Хамгаалал” нэгжийг нээн ажиллуулав. 
  • “Гэр Бүлийн Хүчирхийлэлд Өртөгсдөд Туслах Үйлчилгээг боловсронгуй болгох нь” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг  Хууль Зүй Дотоод  Хэргийн Яам, “Нийгэм Хамгааллын Хөдөлмөрийн Яам”-тай хамтран зохион байгуулав. 
  • Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв нь “Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Төрийн Бус Байгууллагуудын Сүлжээ”-нд нэгдэн орсон. 
  • “Эрэгтэй, Эмэгтэй Хүмүүсийн Нийгэмд Тогтсон Хэвшмэл Үзэл Хандлага, Хүүхдэд Нөлөөлөх Үр Дагавар” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулав. 

 

2002 он
  • “Нийгмийн Хамгаалал Хeдeлмeрийн Яам”-наас тус тeвийн харьяа нийслэл дэхь эмэгтэйчvvдийн хамгаалах байрны жилийн нийт зардлын 20%-ийг санхvvжvvлж эхэлсэн. Энэ нь гэр бvлийн болон бэлгийн хvчирхийллийн хохирогчдод vзvvлэх нийгмийн vйлчилгээг Засгийн Газрын Тухай Хуулийн 19-р зvйлийн 1-т зааснаар ТББ-аар гэрээлэн гvйцэтгvvлэх ажлын эхлэл болсон.
  • “Соросын Сан”-гийн санхүүжилттэй  “Гэмт Хэргийн Хохирогчийн Эрх Зүйн Хамгаалалт” төслийн хүрээнд хохирогчдод зориулсан мэдээлэл өгөх цэг, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос мэдүүлэг авах тусгай өрөөг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хэлтэст нээн ажилуулсан.   
  • Цагдаагийн Академийн сургалтын хөтөлбөрт “Гэр Бүл Дэхь Хүчирхийллийн Гэмт Хэргийг Шийдвэрлэх Арга Зүй” сэдэвт агуулгыг оруулсан. Энэ нь цагдаагийн ажилтнуудад системчилсэн мэдлэг олгох зорилгоор хуульч бэлтгэдэг сургуулийн хөтөлбөрт анх удаа сэдэв оруулсан алхам болсон юм.
  • “Гэр Бүл дэхь Хүчирхийллийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх” сургалтын кабинетийг Цагдаагийн Академи дээр анх удаа нээгдсэн.
  • Монголын нөхцөл байдалд тохирсон анхны сургагч болон суралцагчийн гарын авлага, суралцагчийн дасгалын ном, үзүүлэн, тараах материал зэрэг сургалтын багц хэрэглэгдэхүүнийг бэлтгэн гаргав. 
  • Гэр бүл дэх хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх арга зүйг өдөр тутмын практик ажлын жишээн дээр харуулсан сургалтын видео киног анх удаа бүтээв. 

 

2003 он

•    “Гэр Бvлийн Хvчирхийллийг Даван Туулагчдын Анхдугаар Бага Хурал”-ыг зохион байгуулж, тvvнээс хойш жил бvр уламжлал болгон зохион байгуулаад байна. Vvнээс хойш 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулж байна.
•    ХЭҮТ нь анх удаа “Шведийн Олон улсын Хөгжлийн Агентлаг”-ийн санхүүжилтээр “Шведийн Бэлгийн Боловсролын Холбоо”-той хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд  “Гэр Бvлийн Хvчирхийллийг Даван Туулагчдын Анхдугаар Бага Хурал”-ыг “Гарах Гарцыг Хамтдаа Хайцгаая” уриан дор зохион байгуулсан.

  • “Гэр Бүлийн Сэтгэл Заслын Үйлчилгээг Монголд хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг анх удаа Австралийн сэтгэл зүйчидтэй хамтран зохион байгуулсан. 
  • ХЭҮТ-ийн дэргэдэх “Хүүхэд Хамгаалал”-ын нэгжийн санаачлагаар хүүхэд хамгааллын асуудлаар үйл ажиллагаагаа  нэгтгэж, хамтран ажиллах, төр засгийн бодлогод, хууль эрх зүйн шинэчлэлд нөлөөлөх зорилгоор хүүхдийн төрийн ба төрийн бус байгууллагуудын  хамтарсан “Хүүхэд Хамгааллын Сүлжээ”-г байгуулан ажиллуулах болов. 
  • “Гэр Бүл дэх Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хууль”-ийг батлуулахад нөлөөлөх, улмаар төр засгийн анхаарлыг хандуулах зорилгоор  өнөөгийн хуулийн тогтолцоо хэрэгжихгүй байгааг хохирогчдын түүхээр дамжуулан харуулсан, зөвхөн шийдвэр гаргагч нарт зориулагдсан “Энэ Бол Зохиол Биш” хаалттай баримтат киног бүтээв. 
2004 он
  • Тeрийн бус байгууллагуудын 10 жилийн шаргуу хvчин чармайлтын vр дvнд “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хууль” 2004 оны 05 дугаар сард батлагдсан. Энэ цагаас Монгол улсын тeр нь гэр бvлийн хvрээнд иргэнийхээ аюулгvй байдлыг хамгаалах vvрэг хариуцлагыг албан ёсоор хvлээх болсон. Уг хуулийг батлуулахад нeлeeлeх ажлыг ХЭҮТ нь vндэсний хэмжээнд удирдан ажиллав.
  • Хeдee орон нутагт анх удаа буюу Дундговь аймагт “Говийн Бvсийн Мэдээлэл Үйлчилгээний Тeв” нэртэйгээр гэр бvлийн хvчирхийллийн хохирогчдод vйлчилгээ vзvvлэх хамгаалах байрыг нээн ажиллуулж эхэлсэн.

 

2005 он
  • Тeрийн захиргааны анхан шатны нэгж дээр ажиллаж буй мэргэжилтнvvдээс бvрдсэн “Хамтарсан Баг”-ийн загварыг санаачлан vндэсний хэмжээнд тvгээн дэлгэрvvлж эхэлсэн. Хамтарсан Баг нь гэр бvлийн болон хvvхдийн эсрэг бэлгийн хvчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн ажлын vйлчилгээ vзvvлэх, хохирогчийг хамгаалах зорилготой.
  • “Нийгмийн Халамжийн Тухай Хууль”-ийн олон нийтийн оролцоонд тvшиглэсэн халамжийн vйлчилгээний тeрeл, хамрах хvрээнд сэргээн засах vйлчилгээнд хамруулах үйлчилгээ болон тvр байрлуулан асрамжлах vйлчилгээ шинээр орсон нь ХЭVТ -ийн нeлeeллийн ажлын vр дvн байв.
  • Энэ оны 12 сарын 22-нд “Нийгмийн Өөрчлөлтийг Үнэлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулав.  

 

2006 он
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хууль”-ийн зарим зvйл, заалтыг нэг мeр ойлгож, зeв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд Шvvхийн тайлбар 2006 оны 10 дугаар сарын 30-ны eдрийн 47 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолыг батлуулахад ХЭVТ, Монголын Хуульч Эмэгтэйчvvдийн Холбоотой хамтран нeлeeллийн vйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.
  • Vндэсний хэмжээнд гэр бvлийн хvчирхийллийн хохирогчдод vйлчилгээ vзvvлэх хамгаалах байруудын сүлжээ салбар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Тeв аймагт нээгдэн ажиллаж эхэлсэн. “Дэлхийн Зeн” ОУ байгууллага болон бусад олон улсын байгууллагууд болон хувь хvмvvсийн хандиваар анх удаа өсвeр насны хvvхдийн тvр хамгаалах байрыг 20 ортойгоор нээн ажиллуулсан.
  • Монгол улсын “Боловсролын Тухай Хууль”-д боловсролын орчинд суралцагчийн бие махбодид  халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглосон заалтуудыг тусгуулах нөлөөллийн ажилд манай төвийн “Хүүхэд Хамгаалал” нэгж тэргүүлэх үүрэгтэйгээр оролцов. 
  • 2003 оноос зохион байгуулагдсан “Гэр Бvлийн Хvчирхийллийг Даван Туулагчдын Анхдугаар Бага Хурал” өргөжиж, хүүхдийн бие даасан салбар хуралдааныг анх удаа зохион байгууллаа. 

 

2007 он
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Vндэсний Хeтeлбeр” 2007 оны 09 дvгээр сарын 12-нд батлагдсан. ХЭVТ -eeс гэр бvлийн хvчирхийллийн улмаас амиа хорлосон 10 настай хvvгийн кейсэд vндэслэн нeлeeллийн vйл ажиллагааг амжилттай зохион байгуулсны vр дvнд уг хeтeлбeрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах захирамжийг Ерeнхий Сайд гаргасан ба ХЭVТ  уг ажлын хэсгийн бvрэлдэхvvнд орж ажиллав.
  • Монголын баруун хязгаар нутаг, vндэсний цeeнх болох Баян-Өлгий аймагт 16 дахь салбараа нээн, сурталчилгааны материалыг анх удаа казак хэл дээр гарган тvгээж эхэлсэн.
  • ХЭVТ-eeр vйлчлvvлсэн vйлчлvvлэгчдийн бvртгэлийг хуулийн шатанд нотлох баримтын хэмжээнд vнэлэх vйлчлvvлэгчдийн бvртгэлийн нэгдсэн программыг vйлчилгээнд шинээр нэвтрvvлсэн.
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Vндэсний Хeтeлбeр” батлагдан  гарахад нөлөөлж ажилласны үр дүнд 2007-09-12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдан гарсан. 

 

2008 он
  • Засгийн Газрын 2008 оны 04 дvгээр сарын 23-ны eдрийн 152 тоот тогтоолоор 5 хамгаалах байруудын урсгал зардлын зарим хэсэг буюу байр ашиглалтын зардал, тус бvр нэг ажилтны цалингийн тодорхой хувь болох нийт 16 сая тeгрeгийн санхvvжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь цаашид гэр бvлийн хvчирхийллийн хохирогчдод vзvvлэх vйлчилгээний санхvvжилтийг улсын тeсeвт багтаан шийдвэрлэх эхлэл боллоо.
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хууль”-иар хvчирхийллийн харилцаатай гэр бvлд нийгмийн ажлын vйлчилгээг vзvvлэх арга зvйг нийгмийн ажилтнуудад эзэмшvvлэх зорилгоор ХЭVТ  нь “Гэр Бvлийн Хvчирхийллийг Судалж Нийгмийн Ажлын Үйлчилгээ үзvvлэх нь” гарын авлагыг хэвлэн гаргалаа. Энэ нь Монгол улсад энэ чиглэлээр гарсан анхны гарын авлага гэдгээрээ онцлогтой.
  • ХЭVТ -ийн зeвлeгee eгeх eрeeнд vйлчлvvлэгчид, ажилтнуудын аюулгvй байдлыг хангах зорилгоор дохиолол хамгаалалтын систем суурилууллаа.
  • Санхvvгийн бодлого, менежментэд eeрчлeлт хийж, санхvvжилт, тeвийн vндсэн хeрeнгe, эргэлтийн хeрeнгийн eсeлт хeгжилтийн vр дvнг тооцох албан ёсны санхvvгийн тайлан баланстай болсон нь санхvvжvvлэгч байгууллага болон хандивлагчдад тайлагнах, хeрeнгe босгох vйл ажиллагаанд ил тод байх зарчмын томоохон eeрчлeлт болов.
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Vндэсний Хeтeлбeр”-ийн 9-р зорилтод заасны дагуу “Монгол Улсад Бүртгэгдсэн Гэмт Хэргийн Тоо, Бүртгэлийн Заавар”  гэмт  хэргийн бүртгэлийн маягт, статистик мэдээнд  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох  агуулга  болон нэмэлт өөрчлөлт орсон. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн талаар мэдээллийг цуглуулах, сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх боломж бүрдсэн. 2008-05-01-ны өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. НҮБ-ын “Хүн Амын Сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Гал Голомт” хөдөлгөөнөөс хэрэгжүүлэсэн “Жендэрт Суурилсан Хүчирхийлэл болон Гэр Бүлийн Хүчирхийллийн талаарх Тоон Мэдээлэл цуглуулах, Шинэчилсэн Аргачлал боловсруулах” төслийн хүрээнд энэ алхам хийгдсэн. ХЭҮТ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох  агуулга  болон нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэгт  орж ажилласан.   
  • Монгол улсын эдийн засаг нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай” Засгийн газрын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай  заалт тусгагдсан. 
  • “Нийгмийн Халамжийн Тухай Хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 01 сарын 15-ны өдрийн хуулиар “Гэр Бүлийн Тухай Хууль”-ийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалах шаардлагатай болсон  хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд  олгох тэтгэмжийг “Нийгмийн Халамжийн Нөхцөлт Мөнгөн Тэтгэмж”-ийн  нэг төрөл болгон оруулсан.   
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх Хууль”-ийг хэрэгжүүлэх  хүрээнд  Ховд аймгийн Засаг Даргын санаачилгаар хохирогчдын аюулгүй байдлыг хангах,  түр хамгаалах байрыг орон нутгийн засаг захиргааны харьяанд анх удаа  байгуулан ажиллуулж байна.  Энэ нь орон нутагт хамгаалах байр үүсэн хөгжих эхлэл болсон юм. 

 

2009 он
  • “Гэр Бvлийн Хvчирхийлэлтэй Тэмцэх Хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтны үйл ажиллагаандаа хэрэглэх стандарт, загварыг бий болгох зорилгоор ХЭҮТ-өөс боловсруулсан “Цагдаагийн Ажилтнаас Шүүхэд Гаргах Хүсэлт”-ийн загвар, “Нөхцөл Байдлын  Үнэлгээ Хийх” аргачлал нь холбогдох зааврын хамт Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөмөрийн Сайдын хамтарсан тушаалаар батлагдсан.
  • Хохирогчийн Хамгаалах байрны  үйлчилгээнд тавигдах нийтлэг стандарт Стандарчлал Хэмжил Зүйн Газраас MNS 6040:2009  батлагдсан. Улсын хэмжээний  бусад хамгаалах байрууд нь дагаж мөрдөх нэгдсэн аргачлалтай болсон. Энэ стандартыг боловсруулах, батлагдахад нөлөөлөх ажилд манай төв гол үүрэг  гүйцэтгэсэн.
  • Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын хамтарсан 2009 оны 69/55 дугаар тушаалаар “Гэр Бүлийн Хүчирхийлэл Үйлдэгчийн Зан  Үйлд Нөлөөлөх албадан сургалт зохион байгуулах журам”, “Албадан Сургалтын Хөтөлбөр” тус тус батлагдан гарсан. ХЭҮТ боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • ХЭҮТ-ийн Өвөрхангай аймаг дахь салбарыг түшиглэн хамгаалах байрыг шинээр байгуулав. Орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр хүчирхийллийн хохирогч хүүхэд,  эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор түр хамгаалан байруулах байр нь ХЭҮТ- ийн салбарыг түшиглэн байгуулагдсан. 

 

2010 он
  • ХЭҮТ-ийн “Үйлчилгээний Стандарт” батлагдан гарч өдөр тутмын үйлчилгээнд нэвтрүүлсэн.
  • ХЭҮТ-ийн ажилтнуудын болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй Байдлын Журам” боловсруулан гаргаж мөрдөх болсон.
  • Цагдаагийн ажилтнуудын давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх” агуулгыг оруулав.
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт хохирогчдын  ял оногдуулж  буй шүүхийн практикийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр стратегийн өмгөөлөл хийв. Үүний үр дүнд Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 350 тоот тушаалаар “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Журам” батлагдан гарсан.
  • Дотоодод бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалах стратегийн өмгөөллийн үр дүнд “Эрүү, Эрүүгийн Байцаан Шийтгэх Хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан. Монгол Улсын Эрүүгийн болон ЭБШ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж ХЗДХЯ-нд ажиллаж байгаа Эрүүгийн хуулийн ажлын хэсгийнхэнд хүргүүлснээр “Хүн Худалдаалах Гэмт Хэрэгтэй Тэмцэх Тухай Хууль” батлагдсантай холбогдуулан бусад хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналд багтаж чадсан. 

 

2011 он
  • ХЭҮТ-ийн нийслэл дэхь эмэгтэйчүүд болон өсвөр насны түр хамгаалах байруудад үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор  дохиолол хамгаалалтын иж бүрэн систем суурилуулав.
  • ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргалыг гэр бүл дэх эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон жендэрээс үүдэлтэй бусад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалахад чиглэсэн эрхзүйн тогтолцоог бий болгосон гэх үндэслэлээр 2011-03-07-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагналаа.  Энэ нь анх удаа төрийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ажиллаж байгааг үнэлсэн үнэлэлт гэж үзэж болно.
  • “Гэр Бүлийн Хуулийн Шинэчилсэн Найруулгын Төсөл” боловсруулах ажлын хэсэгт нөлөөлөн ажилласны үр дүнд уг хуулийн төсөлд төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлэх тогтолцоо, хүүхдэд бие махбодын шийтгэл хэрэглэхгүй байх, өмчийн эрхтэй холбоотой томьёолсон зарим саналуудыг  тусгуулж чадсан.
  • “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Тухай Хууль”-ийг шинэчилсэн найруулах ажлын хэсэг ХЗДХЯ-ны сайдны тушаалаар  батлагдан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн.   

 

2012 он
  • “Түр Байрлуулан Асрамжлах Үйлчилгээний Журам”-д өөрчлөлт оруулах саналыг   Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газарт хүргүүлснээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2012-07-18-ны өдрийн А/91 тоот тушаалаар нэг хүнд ноогдох хувьсах  зардлын хэмжээ нэмэгдлээ.  
  • Монгол улс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай Палермогийн Протоколд 2008 онд нэгдсэн. Энэ протоколын албан ёсны орчуулгыг хэвлүүлэхээр “Хүний Эрх, Хөгжил Төв”-тэй хамтран “Төрийн Мэдээлэл” сэтгүүлийн редакцид хандсанаар  2012-05-04 -ний өдрийн дугаарт бүрэн эхээр нь хэвлэн нийтэлж, шүүхийн практикт хэрэглэх боломжийг бүрдүүлж чадсан. 
  • Засгийн Газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Цагдаагийн Байгууллагын Бүтцэд Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх  Мэргэшсэн Нэгж Байгуулах” асуудал тусгагдаж чадсан. Одоогийн байдлаар Нийслэлийн Цагдаагийн Газарт гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан  ажилтантай болсон.
  • Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах Шүүгчийн Захирамжийн дагуу хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэргүүдэд шинжээчээр ажиллаж,  мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Цаашид салбартаа мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаж ажиллах эхлэл болсон. 
  • Хууль Зүйн сайдын 2013 оны А/11 тоот тушаалаар хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн бүрэлдхүүнд ажиллаж байна. 
  • “Хууль Сахиулах Ажиллагааны Тухай Хууль”, “Гэр Бүлийн Хүчирхийллийн Дуудлагаар Ажиллах Журам” гэсэн зүйл ангийг шинээр боловсруулсан.
  • Гэмт хэргийн тухай хуулинд “Гэр Бүлдээ Хүчирхийлэл Үйлдэх” гэсэн зүйл ангийг шинээр боловсруулж саналыг хүргүүлсэн.
  • Хуульчдийн кредит цаг, олгох сургалтанд “Хүний Эрх, Эрхэд Суурилсан Хандлага” сургалтын бүлгийг боловсруулж, сургагч багшаар ажиллаж байна. 
  • ХЭҮТ-өөс анх удаа “Дуугүй Байдлыг Зогсооцгооё” сүүдэр ший жүжгийг  2012-12-07-ны өдөр Монгол Улсын филармонийн тайзнаа зохион байгууллаа. Энэхүү сүүдэр ший жүжигт оролцооны арга ашиглаж, үзэгчдэд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгож, бас богино хэмжээний асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлогтой. Жүжигт хүчирхийллийг даван туулагч хүүхдүүд өөрсдөө оролцон тоглосон. Энэ жүжиг нь “Жендэрт Суурилсан Хүчирхийлэлтэй Тэмцэх 16 Хоногийн Аян”-ы хүрээнд зохион байгуулагдсан. 

 

2013 он
  • Монгол Улсын Засгийн Газрын 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах Тухай Хууль”-ийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа. Энэ стратегийг боловсруулах ажлын хэсэгт ХЭҮТ орж ажиллав.
  • 2012 оны 04 сард бидний үйлчлүүлэгч Г нь нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Хохирогч өөрийнхөө амь нас, аюулгүй байдлыг хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг судлан үзэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон юм. Хохирогчийн хүсэлтэд хайнга хандсан шүүгч Б-гийн асуудлыг 2013-03-29-ны өдөр Шүүгчийн сахилгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • Хурлаас шүүгч Б-г үүрэгт ажилдаа хайнга хандсан буруутай гэж үзэж,  түүнд Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “тухайн шүүхийн шүүгчдийн өмнө сануулах” сахилгын шийтгэл оногдууллаа.
  • “Гэрч Хохирогчийн Хамгаалах Тухай Хууль” хуулийн төсөлд санал өгснөөр ХЭҮТ-ийн өгсөн санал тусгагдаж батлагдсан. 

 

2014 он
  • Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарыг хамгаалах Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэд "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагааг эхлүүлэхэд нь мэргэжилтнүүдийг нь арга зүйгээр хангаж ажиллаж байна. 
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв болон хүний эрхийн байгууллагуудын хамтын ажилагааны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн өмнө "Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах тухай" амлалт өгч гарын үсэг зурлаа.
  • Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Тахарын Ерөнхий Газар, Хүйсийн Тэгш Эрхийн Төв төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тахарын алба нь гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан төрийн байгууллага юм.   
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас  УИХ-д өргөн барьсан. 
Видео сан
Та ямар хувь нэмэр оруулж болох вэ?

Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу их хүчтэй.

Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан, эрүүл, аюулгүй амьдралын төлөө та дараах байдлаар хандив өргөх боломжтой. 

1. Мөнгөн хандив

2. Мөнгөн бус хандив

3. Хөдөлмөр, ур чадвар

Хандивын дансны дугаар:

Худалдаа Хөгжлийн Банк, долларын данс: 453033610

Худалдаа Хөгжлийн Банк, төгрөгийн данс: 453019244

   Онлайн зөвлөгөө
(Таны оруулсан мэдээлэл Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд илгээгдэх ба олон нийтэд харагдахгүй болно.)
Хамтран ажиллагч дотоодын байгууллагууд
Хамтран ажиллагч олон улсын байгууллагууд
Free Global Counter
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6-р хороо, 40-р Байр, 03, 06 тоот
Утас/Факс: +976-70119949 Зөвлөх утас: +976-96490505
И-мэйл: mongolcav@mongol.net Вэбсайт: www.safefuture.mn