Өнөөдөр: Даваа гараг 2019/03/25
Зөвлөгөө өгөх утас:
+976-96 49 05 05
Хандив өгөх

Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын хүрээнд хийсэн мониторингийн үр дүнг нэгтгэж, тайлан бичих, нөлөөллийн үйл ажиллагааны Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад урьж байна.

Төслийн зорилго:

Мониторингийн мэдээллийг нэгтгэн дүгнэх, үр дүнд үндэслэн шаардлагатай зөвлөмж боловсруулж улмаар хуулийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох

 

Хүлээгдэж буй үр дүн

  • Мэдээлэл цуглуулагчдаас ирүүлсэн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, мониторингийн нэгдсэн тайлан бичих;
  • Хуулийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, мониторингийн үр дүнг танилцуулах.

 

Хугацаа: Ажил гүйцэтгэх хугацаа 1 сар үргэлжилнэ.

 

Төсөв: 4000000 (дөрвөн сая) төгрөг

 

Төсөл хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага

Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх  мэргэжлийн мэдлэг, туршлагатай байх, үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийлэл, жендэр, хүний эрхийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан;
  • Хуулийн мониторинг хийж, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай;

 

Бүрдүүлэх материал:

Дэлгэрэнгүй CV, дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, жендэр, хүний эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагыг нотлох материалууд

 

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ

Улаанбаатар- 646, Чингэлтэй дүүрэг,

6-р хороо, Бага тойруу, 40-р байрны 3 тоот

Утас: 70119979

 

Видео сан
Та ямар хувь нэмэр оруулж болох вэ?

Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу их хүчтэй.

Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан, эрүүл, аюулгүй амьдралын төлөө та дараах байдлаар хандив өргөх боломжтой. 

1. Мөнгөн хандив

2. Мөнгөн бус хандив

3. Хөдөлмөр, ур чадвар

Хандивын дансны дугаар:

Худалдаа Хөгжлийн Банк, долларын данс: 453033610

Худалдаа Хөгжлийн Банк, төгрөгийн данс: 453019244

   Онлайн зөвлөгөө
(Таны оруулсан мэдээлэл Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд илгээгдэх ба олон нийтэд харагдахгүй болно.)
Хамтран ажиллагч дотоодын байгууллагууд
Хамтран ажиллагч олон улсын байгууллагууд
Free Global Counter
Байгууллагын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6-р хороо, 40-р Байр, 03, 06 тоот
Утас/Факс: +976-70119949 Зөвлөх утас: +976-96490505
И-мэйл: mongolcav@mongol.net Вэбсайт: www.safefuture.mn