Бид хэн бэ?
Бидний уриа:
АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛНЭ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 1995 онд байгуулагдсан. Монгол улсад анх удаа эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг арилгах зорилгоор байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа, ашгийн бус, аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус, нийгэмд үйлчилдэг ТББ.
Манай төв нь шууд үйлчилгээ, бодлогын нөлөөллийг хослуулан Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Сургалт зөвлөх үйлчилгээний 1 төв
- Түр хамгаалах 3 байртай
Бид үйлчилгээ үзүүлэх явцад илэрсэн аливаа хийдэл, цоорхой, гажуудлыг арилгах, даван туулагчид ээлтэй үйлчилгээ, үр дүнтэй хамгаалалтыг бий болгохын тулд нотолгоонд суурилан нөлөөллийн ажлыг амжилттай хийдэг.
Бид үйлчилгээ үзүүлэх явцдаа төрийн үйлчилгээ үзүүлэх цогц загварыг бий болгож, нөлөөлөн ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүн бүрийн аюулгүй амьдрах, тэгш эрхийн боломжийн баталгааг хангах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг даван туулахад дэмжих үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүргээ төр хариуцлагатай биелүүлдэг болоход нь олон нийтийн оролцоо, нутгийн хамт олны хөгжилд тулгуурлан нөлөөлнө.
ХӨТӨЛБӨРҮҮД
- Түр хамгаалах байруудын сүлжээ
- Хүүхэд хамгаалал
- Сургалт мэдээлэл арга зүй
- Эрх зүйн шинэчлэл
- Чадавхи бэхжүүлэх
БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Хуулийн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа
- Сэтгэл зүйн зөвлөгөө
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ
- Нийгмийн ажлын үйлчилгээ
- Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ
- Итгэлтэй утасны зөвлөгөө
- Онлайн зөвлөгөө / чат бот үйлчилгээ