card

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд, хохирогчдын өөрсдийнх нь буруугаас болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэж үздэг.  Ийм учраас хохирогчид өөрсдийн аюултай, хүнд хэцүү нөхцөл байдлын талаар бусдад хэлдэггүй. Учир нь тэд өөрсдөө буруутгагдаж зэмлүүлэхийг хүсдэггүй. 

Ташаа ойлголт буюу домог яриа  нь манай нийгэмд гэр бүлийн хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгуулдаг, бас нуун дарагдуулахад нөлөөлж байдаг.

ДОМОГ ЯРИА

  • Эрэгтэй хүнд асар их үүрэг хариуцлага үүрүүлдэг. Гэр бүлээ тэжээгч  байх ёстой гэсэн дарамтанд байдаг учраас л хааяа бухимдах зүйл гардаг...

БОДИТ БАЙДАЛ

  • Асуудал нь тухайн эрэгтэй энэ дарамтыг хэрхэн шийдвэрлэж байгаад байдаг. Ачаалал, үүрэг хариуцлага нь

ДОМОГ ЯРИА

  • Зөвхөн бие махбодид нь бэртэл гэмтэл учирсан, цохиж зодуулсан л бол гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдоно.

БОДИТ БАЙДАЛ

  • Сэтгэл санааны хүчирхийлэл нь бие махбодын хүчирхийлэлтэй адил хор хөнөөлтэй. Энэ нь хохирогчид аажмаар айдас, бас ямар ч үнэ цэнэгүй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэд үргэлж “Чи ингэх ёсгүй...” , “Хэрвээ чи байхгүй байсан бол...” гэсэн үг хэллэгийг ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашигладаг. Хүчирхийлэл нь асуудлыг шийдэх арга зам огтхон ч биш юм. 

ДОМОГ ЯРИА

  • Хүүхдийг хүмүүжилтэй өсгөхийн тулд шийтгэдэг.  

БОДИТ БАЙДАЛ

  • Хүүхдүүд ямар нэгэн зүйл буруу зүйл хийснийхээ төлөө шийтгэл хүлээх  ёсгүй. Томчуудын зүгээс хүүхдэд учир шалтгааныг танин мэдүүлэх, хэлж ойлгуулах, хүүхэдтэйгээ ярилцах хайр халамж, асрамж хамгаалал хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн гэрч болсон эсвэл хүчирхийлэлтэй гэр бүлд амьдардаг хүүхэд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд гэмтдэг.

ДОМОГ ЯРИА

  • Эмэгтэйчүүд хүчирхийлэлтэй харилцаагаа орхиод явчихад л болно. 

БОДИТ БАЙДАЛ

  • Эмэгтэйчүүд эдгээр тохиолдолд харилцаагаа орхиж чаддаггүй:
  • Эмэгтэй хамтрагчдаа, нөхөртөө хайртай.
  • Гэр бүлээ хадгалж үлдэхийг хүсдэг.
  • Хүүхдүүдээ аавгүй өсгөхийг хүсдэггүй.
  • Эндээс гараад очих аюулгүй газар байхгүй гэж боддог.
  • Бүсгүй цаашдаа ганцаараа үлдэх вий гэж айдаг. 
  • Хамтрагчаа хэвийн болно гэж итгэдэг, үүнд нь өөрөө нөлөөлж  чадна гэж итгэдэг. 
  • Хамтрагч нь өөрийг нь болон хүүхдүүдээ байнга даган мөшгиж ямар нэг байдлаар гэмтээх вий гэж айдаг. 
  • Найз нөхөд болон нийгмийн зүгээс ирэх зэмлэл, дарамтаас айдаг. 
  • Гэр бүлийнхээ нэр төрийг боддог. 

ДОМОГ ЯРИА

  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь бидний ёс заншлын нэг хэсэг.

БОДИТ БАЙДАЛ

  • Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямар ч соёлд байдаггүй. Зөвхөн соёл, заншил гэж хаацайлж, өөрийгөө зөвтгөж байдаг. Харин ч одоогийн нийгэмд аливаа төрлийн хүчирхийлэл нь хууль бус, байж боломгүй, хүлээн зөвшөөрч болшгүй зүйл юм. Хүчирхийлэл үйлдэгч зан үйлээ өөрчлөх алхам хийх ёстойгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдэгч өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, зан үйлээ өөрчлөх ухамсартай байдаг. Учир нь энэ нь тэдний төрөлх араншин биш, сурсан зан үйл байдаг.