card

Түүхэн замнал

  • МУ-д анх удаа түр хамгаалах байрыг нээн ажилуулсан.
  • МУ-ын Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа, гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбоотой зохицуулалтыг тусгуулсан.
    Нийслэл дэх эмэгтэйчүүдийн хамгаалах байрны жилийн нийт зардлын 20%-ийг төрөөс анх удаа санхүүжүүлж эхэлсэн.
  • Гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдын анхдугаар бага хурлыг зохион байгуулсан.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэ й тэмцэх тухай хууль 2004 оны 05 дугаар сард батлагдсан. Манай төв хуулийг батлуулахад нөлөөлөх ажлыг үндэсний хэмжээнд удирдсан.
    Анх удаа буюу Дундговь аймагт “Говийн бүсийн мэдээлэл үйлчилгээний төв” байгуулж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
  • Төрийн захиргааны анхан шатны нэгж дээр ажилладаг мэргэжилтнүүдээс бүрдсэн "Хамтарсан баг"-ийн загварыг санаачлан үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж эхэлсэн.
    Нийгмийн халамжийн тухай хуулиар хүчирхийллийн хохирогч нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй болсон.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тайлбарласан. Улсын Дээд шүүхийн тайлбар батлагдсан.
    Монгол Улсын Боловсролын тухай хуульд боловсролын орчинд суралцагчийн бие махбодид халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглосон заалтуудыг тусгуулсан.
  • 10 настай хүүгийн амиа хорлосон хэрэг дээр хийгдсэн кейс нөлөөллийн үр дүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Үндэсний хөтөлбөр 2007-09-12 нд батлагдсан.
    2007-04-09 ны 144 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хороо бүрт Хамтарсан багийн байгуулж, зардлыг дүүргийн төсөвт суулгахыг дүүргийн Үсасаг драга нарт үүрэг болгосон.
  • МУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заалт тусгагдсан.
    Нийгмийн халамжийн тухай хуульд хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, бие махбодын хохирол хүлээж, хамгаалах шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаса иргэнд олгох тэтгэмжийг “Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж” –ийн нэг төрөл болгон нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан.
  • Дундговь аймаг дахь салбар нь Халамжийн тухай хуулийн дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг орон нутагт анх удаа гэрээлсэн. Орон нутагт эхэлсэн  энэ санаачлага нь Үндэсний  хэмжээнд сайн туршлага болон хэрэгжиж байна.
    Хохирогчийн хамгаалах байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг стандартыг боловсруулах  ажлын хэсэгт ажиллан Стандарчлал, хэмжил зүйн газраас батлуулсан.
    Цагдаагийн ажилтнаас шүүхэд гаргах хүсэлтийн загвар, нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал холбогдох зааврын хамт Хууль Зүй Дотоод Хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 128/188 тоот тушаалаар батлагдсан.
  • Өмгөөлөчдөд зориулсан хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаарх  сургалтын кредит цагийн  зөвшөөрлийг албан ёсоор “Хууль зүйн Үндэсний хүрээлэн”- гээс авсан.
    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010-06-30 ны 350 тоот тугаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх журам батлагдсан.
    Түр байрлуулан асрамжлах үйлчилгээний нэг хүнд ноогдлх хувьсах зардлын хэмжээг анх удаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын тушаалаар баталсан.
  • Нөлөөллийн ажлын үр дүнд цагдаагийн ажилтнуудын давтан сургалтын хөтөлбөр, төөлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх агуулга орж батлагдсан.
    Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 102 тоот утшаалаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан манай төв тус ажлын хэсэгт орж ажилласан.
  • НҮБ-ын конвенцийн нэмэлт болох Хүн ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ба шийтгэх тухай Палермогийн Протоколд 2008 онд нэгдсэн. Энэ протоколын албан ёсны орчуулгыг хэвлүүлэхээр Хүний эрх хөгжил төвтэй хамтран төрийн мэдээлэл сэтгүүлд хандснаар 2012-05-04 ны өдрийн дугаарт бүрэн эхээр хэвлэн нийтэлж, шүүхийн практикт  хэрэглэх боломжийг бүрдүүлсэн.
    Цагдаагийн байгууллагын бүтцэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэргэшсэн нэгж байгуулах асуудал тусгагдсан. Нийслэлийн цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ажилтантай болсон.
    ХЭҮТ-өөс анх удаа Дуугүй байдлыг зогсооцгооё  сүүдэрший жүжгийг 2012-12-07 ны өдөр Улсын филармонийн тайзнаа зохион байгууллаа. Жүжигт хүчирхийллийн даван тууламгч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдөө оролцон тоглосон.
  • Монгол улсын Засгийн газрын 01 сарын 26 ны өдрийн хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа. Энэ боловсруулах ажлын хэсэгт манай төвөөс төлөөлөл орж ажилласан болно.
  • Төрөөс анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарыг хамгаалах Түр хамгаалах байрны үйл ажиллагааг эхлүүлэхэд нь мэргэжилтнүүдийг нь арга зүйгээр хангаж ажилласан.
    Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон  хүний эрхийн байгууллагуудын  хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн өмнө “Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх болон түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах тухай”амлалт өгч гарын үсэг зурлаа.
    ХЭҮТ, Тахарын Ерөнхий газар, Хүйсийн тэгш эрхийн Төв төрийн бус байгууллагын  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэлийг шаардсан акцийг зохион байгуулж, иргэдээс 900 ил захидлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх нөлөөллийн акцийг амжилттай  зохион байгуулсан.
    Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар үйлчлүүлэгчийн нууцлалтай холбоотой асуудалд ахиц гарган, Амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулахгүйгээр шийдвэрлэж байх Сайдын тушаалыг гаргуулж чадсан.
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь УИХ-ын Чуулганаар хэлэлцэх эсэх асуудал нь ороод байсныг Монгол улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөгдсөн гэдгээр буцаан татагдаж гацаанд ороод байсныг Монгол улсын Ерөнхийлөгчөөс 03 сард УИХ-д хуулийн төслийг өргөн  бариулах нөлөөллийн ажлын үр дүнд тус хуулийн төслийг өргөн бариулж чадсан.
    2015 оны 12 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг  Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар баталсан. Тус хуулийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдхүүнд манай төвөөс орж ажилласан.  Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох болсон.
  • Баянхонгор  аймаг дахь  салбар  нь аймгийнхаа Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутгийн засаг захиргаа болон ТББ-ын хосолсон менежменттэй Нэг цэгийн  үлчилгээний төвийн анхны загварыг байгуулж, туршиж эхэллээ.
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хууль 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдлаа. Бид уг хуулийг  батлуулахын төлөө зүтгэсэн байгууллага, хувь хүмүүсийн хүчин чармайлтыг нэгтгэн, олон талт нөлөөллийн ажлыг үндэсний түвшинд зохицуулж ажилласан.
    Монгол Улсын хэмжээнд ажиллаж  байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны  ажилтнуудыг чадавхижуулах цуврал сургалт зохион байгуулж, түншлэл, хамтын ажиллагааны сүлжээг үүсгэн хөгжүүлж эхэллээ.
  • Монгол дахь  Герман, Австрали улсын элчин сайдын яамны санхүүгийн тусламжтайгаар Сургалт зөвлөх үйлчилгээний төвийг ашиглалтад орууллаа.
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017-02-01 ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хохирогч хамгааллын цогц тогтолцоо бүрдсэн юм.
    Манай төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариагийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, батлуулахад  оруулсан хувь нэмрийг үнэлж, төрөөс  “Алтан гадас” одонгоор шагнасан.
    2017-08-28-30 нд Тайван улсад зохион байгуулагдсан  Хамгаалах байрны менежементын шилжилт, Эмэгтэйчүүдтйн хамгаалах байхыг өөрчлөх тухай бүсийн хэлэлцүүлэг,  Азийн хамгаалах байрны сүлжээний чуулганд  ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргал, Удирдах зөвлөлийн дарга  Б.Оюунбилэг нар оролцлоо.
    Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ болон зөвөлгөө өгөх үйлчилгээг магадлан итгэмжлүүлсэн.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар голлох үүргийг хүлээсэн Цагдаагийн алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд 7 аймаг, нийслэлийн 3 дүүрэг, 14 хороог хамруулан мониторинг хийж, үр дүнг хэлэлцэх Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдэд суурь мэдлэг, ур чадвар олгох сургалтын цөм хөтөлбөрийг боловсрууллаа.
    Нийслэлийн 5 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй “хүчирхийлэлд өртсөн иргэнийг түр байрлуулан асрамжлах үйлчилгээ”-г гэрээлэн хамтран ажиллалаа.
    Орхигддог бүлэг болох Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхижуулах тусгай хөтөлбөрийг боловсруулан Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв ТББ -тай хамтран туршиж, 8 удаагийн дэмжих бүлгээр сонсголын бэрхшээлтэй 15 эмэгтэйг чадавхижууллаа.
    БНХАУ дахь Люксенбургийн Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургах сургалтын хөтөлбөрийг шинээр боловсрууллаа.
  • Дэлхийн итгэлийн утасны сүлжээнд нэгдэв.

    Тус төвийн захирлаар 1997 оноос 2017 он хүртэл ажилласан, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгч билээ. Түүний үйл хэрэг, тэмцлийн түүх нь 2019 оны Дэлхийн хүн амын байдлын тайлан (НҮБХАС)-д нийтлэгдлээ.

    Байгууллагаас сүүлийн 3 жилд гаргасан дижитал мэдээлэл сурталчилгааны материалуудыг дохионы хэлээр хөрвүүлж, сонсголгүй иргэдэд хүргэсэн.

    Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэгт 2 удаа орж, 2015 оны 5-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бүгд хурлын үеэр 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан билээ. Эдгээр зөвлөмжийн 21 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжүүд байдаг. ХЭҮТ нь “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан илтгэл- 2019”-д дээрх зөвлөмжүүдийн хэрэгжилтийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл цуглуулан тайлан бэлтгэж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүллээ.
default