card

Аюулгүйн төлөвлөгөө

Хэрвээ та өөрөө эсвэл хүүхэдтэйгээ хүчирхийлэлтэй харилцааг орхин явахаар шийдсэн бол дараах аюулгүй байдлын багцтай танилцаарай. 

  • Банкны хадгаламжийн дэвтэр: та хоёр хамтдаа эзэмшдэг бас хүүхдийнхээ нэр дээр байдаг хадгаламжийн дэвтрийг битгий мартаарай
  • Та өөрийнхөө болон хүүхдийнхээ иргэний бичиг баримтуудыг /цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гэрлэлтийн баталгаа, жолооны үнэмлэх зэрэг/ аваарай
  • Хэрэглэдэг эм бэлдмэл: хүүхдийн харшлын эм, тос зэрэг орно
  • Гэрийн болон машины түлхүүр
  • Яаралтай үед холбоо барих утасны жагсаалт
  • Хүүхдийнхээ дулаан хувцас
  • Ойр зуур хэрэглэх ариун цэврийн хэрэгсэл
  • Гар утасны цэнэглэгч; 
  • Шинээр суурьшсан гэрийн хаягаа нөхөртөө болон хамтрагчдаа мэдэгдэхээс, дахин хүчирхийлэлд өртөхөөс болгоомжлоорой.

Хэрвээ та хүчирхийлэл үйлдэгчийг одоогоор орхин явах боломж бүрдээгүй байгаа тохиолдолд дараах байдлаар аюулгүй байпдлаа хангаарай: 

  • Хүчирхийлэл үйлдэгчтэй хоёулахнаа хамт үлдэхээс аль болох зайлсхийгээрэй.
  • Хэрэв таны сэтгэл санаа тавгүй байвал эсвэл хэвийн байсан ч найз нөхөдтэйгөө аль болох ойр ойрхон холбогдож байгаарай.
  • Та чин сэтгэлээсээ итгэж байгаа хүндээ л энэ асуудлынхаа талаар хуваалцаарай.
  • Хэрэгцээтэй мэдээлэл, бичиг баримт зэргээ аль болох гэрээсээ гадуур найдвартай газарт хадгалуулаарай.
  • Хэрэгцээтэй нөөц, хувцас, мөнгө зэргээ бэлдээрэй.
  • Хэн нэгэн таныг болон хүүхдүүдийг чинь сүрдүүлсэн бол хаана, хэнд хандаж  тусламж авахыг зааж өгөөрэй.  Хэрвээ тэд ямар нэгэн зүйл сонсвол, тохиолдвол цагдаад мэдэгдэхийг хөршүүдээсээ гуйгаарай.
  • Ямарваа нэгэн асуудал тохиолдох үед хүүхдүүдээ түр байлгах аюулгүй газар болон шаардлагатай зүйлсийг мөн бэлтгээрэй.