card

Үйлчилгээ

Үйлчилгээний зорилго

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн хохирогчийг хүчирхийллийг даван туулахад нь чадавхижуулах

Үйлчлүүлэгч/даван туулагч:

  • Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэн ч байж болно.

Үйлчилгээний ажилтнууд:

  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл зүйч
  • Хуульч зэрэг мэргэжлийн үйлчилгээг багаар үзүүлдэг.

Бидний үзүүлдэг үйлчилгээнүүд:

  • Хуулийн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа
  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ
  • Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ
  • Итгэлтэй утасны зөвлөгөө
  • Нийгмийн ажлын үйлчилгээ

Хуулийн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа

Үйлчлүүлэгчид хүчирхийллийн улмаас хохирсон эрхээ хамгаалахад нь туслан хуулийн зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцааг үзүүлдэг.

  • Хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Хуулийн байгууллагад нэхэмжлэл, өргөдөл, гомдол бичихэд нь туслах
  • Нотлох баримт бүрдүүлэхэд туслах
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох
  • Мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ
  • Хуулийн байгууллагад холбон зуучлах

Сэтгэл зүйн зөвлөгөө​​​​​​

Сэтгэл зүйн хямралаас гарах, хэвийн байдалд ороход нь тусламж, дэмжлэг үзүүлдэг.

  • Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө
  • Дэмжих бүлгийн сургалт
  • Бүлгийн сэтгэл засал
  • Сэтгэл зүйн төвүүд, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад холбон зуучлах

Хүүхэд хамгааллын үйлчилгээ:

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг даван туулахад чадавхижуулах үйлчилгээг хүүхэд, түүний гэр бүлд үзүүлдэг.

  • Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг өгөх
  • Сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлчилгээ
  • Дэмжих бүлгийн болон амьдрах ухааны сургалт
  • Бүх шатны боловсролын үйлчилгээг тасралтгүй байлгах
  • Гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ

Түр хамгаалах байрлуулах үйлчилгээ:

Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь аюул заналхийлэл  тулгарсан хүүхэд, эмэгтэйчүүдийг  7 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар  хамгаалан байрлуулна.

Аюулгүй байдлыг хамгаалах:

Амь нас, эрүүл мэндийг хамгаалан хүчирхийлэлд дахин өртөхөөс сэргийлэх.

Нөхөн сэргээх үйлчилгээ: Сэтгэл  санааны болон бие махбодын эрүүл мэндийг нөхөн сэргээх

Чадавхижуулах: Хүчирхийллийг даван туулах, асуудлаа шийдвэрлэхэд нь чадавхижуулах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 

  • Зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Нөхцөл байдлын үнэлгээ хийх
  • Иргэний бичиг баримттай болгоход туслах
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд холбон зуучлах
  • Харьяа нутаг дэвсгэрийн хамтарсан багт холбон зуучлах

Итгэлтэй утасны үйлчилгээ:

Биечлэн ирж зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй  тохиолдолд 96490505 утсаар зөвлөгөө мэдээллийг 24 цагаар өгч ажиллаж байна.

  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд  өртөгсдөд үзүүлэх үйлчилгээ, байгууллагуудын талаар  мэдээлэл өгөх
  • Шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах

 

Үйлчилгээний цагийн хуваарь:​​​​​​

  • Даваа- Баасан  гараг  9:00-18:00 
  • Цайны цаг 13:00-14:00
  • Бямба, Ням амрана.
  • (Зөвлөгөө өгөх хугацаа : 40 минут)

Онлайн зөвлөгөө, чат бот үйлчилгээ:

Байгууллагын вэб сайт болон фаже хуудаст суурилсан үйлчилгээ

  • Сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө
  • Хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Шаардалгатай үйлчилгээний талаарх мэдээлэл болон үйлчилгээ үзүүлдэг байгуулагуудын мэдээлэл өгөх
  • Холбон зуучлах үйлчилг

 

Үйлчилгээний хязгаар:

  • Архи, согтууруулах ундаа, мансууруулах бололн сэтгэцэд нөлөөлөх бодис  хэрэглэсэн хүмүүст үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
  • Хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй,  биеэ асран хамгаалах чадваргүй хүнд болон хүчирхийлэл үйлдэгчид үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
  • Мөнгөн болон эд материалын шууд тусламж үзүүлэхгүй.
  • Ажлын байрнаас гадуур буюу гэрээр очиж үйлчилгээ үзүүлэхгүй.
  • Түр хамгаалах байрнаас гадуур үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй.