Хэрхэн туслах вэ?
Та болон таны хүүхэд айдас түгшүүргүй, амар тайван амьдрах эрхтэй. Ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн бол та тусламж дэмжлэг авах эрхтэй. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан туслалцаа, үйлчилгээг Та хүртэх боломжтой.
- Энэ төрлийн байгууллага, хүмүүсээс та хэрэгцээтэй мэдээллээ хүлээж аваарай.
- Асуудлыг өөрчлөх шийдвэр гаргаж, ямар нэг алхам хийх нь үргэлж хэцүү, бэрхшээлтэй байдаг. Айдас, эргэлзээ энэ бүхнийг Та мэдрэх болно.
Хамгийн ойр дотны итгэлтэй найз нөхөд,Зөвлөгч, мэргэжилтэн эсвэл хүчирхийллийг даван туулсан хэн нэгэнтэй Та холбогдоорой.
Хэрэв хэн нэгэн Таньд итгэж хандвал:
- Хохирогчийг бүү буруутга.
- Бүү шүүмжлээрэй.
- Итгэл үзүүлж, асуудлыг нь анхааралтай сайн сонсоорой.
- Үйлчилгээ үзүүлэх байгууллага, мэргэжилтэнд хандаж тусламж дэмжлэг авахад нь чиглүүлж өгөөрэй.
- Амьдралдаа өөрчлөлт хийхэд, хүчирхийлэлтэй харицаагаа орхиход нь Таны дэмжлэг маш чухал.