Сурталчилгаа
Анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргасан.Аян нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах олон улсын өдөр болох 11 сарын 25-наас эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох 12 сарын 10-ны өдөр хүртэлх 16 хоногийн турш үргэлжилдэг.
Аяны үеэр тохиодог ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН тэмдэглэлт өдрүүд:
- 11-р сарын 25-ны өдөр Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын өдөр
- 11-р сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг эрчүүд эв санаагаа нэгтгэж “Цагаан туузатны өдөр”-ийг зохион байгуулах
- 11-р сарын 29-ны өдөр Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр
- 12-р сарын 01-ний өдөр ДОХ-той тэмцэх Олон улсын өдөр
- 12-р сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын өдөр
- 12-р сарын 05-ны өдөр Олон улсын сайн дурынхны өдөр
- 12-р сарын 10-ны өдөр Олон услын хүний эрхийн өдөр
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Монгол Улсад:
Монгол Улсад 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Аяны зорилго:
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар төр засгийн vvрэг, амлалтын хэрэгжилтийг шаардах, нөлөөлөх,
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдvvлэх,
- Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх,
- Хэвлэл мэдээллийн ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй сэтгvvл зvйн нөлөөлөл хийхэд чиглэн зохион байгуулдаг.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр дэлхийн өнцөг булан бүрт НЭГ ӨДӨР, НЭГ ЦАГ ХУГАЦААНД, НЭГ УРИАН ДОР НЭГДЭЖ, тэмдэглэдэг хэдий ч тухайн улс орон өөрийн орны ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛД анхаарал хандуулан уриа гаргаж, зохион байгуулдаг.
Тухайлбал Монгол Улсад:
- 1997 он Хүчирхийлэлгүй өдөр
- 1998 он Гэр бүлийн хүчирхийлэл Гэмт хэрэг мөн
- 2002 он Хүчирхийлэлгүй соёл уламжлал, зан заншлыг бий болгоё!
- 2003 он Хүчирхийлэлгүй амьдрал-Бидний эрх!”
- 2004 он Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил!
- 2005 он Эмэгтэйчүүд эрүүл бол хүн тeрeлхтeн эрүүл
- 2006 он “Хүний эрхийг дээдэлж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлье!
- 2007 он Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье!
- 2008 он Хүний эрхийг эмэгтэйчүүдэд-Хүний эрхийг бүгдэд!
- 2009 он Амла, Биелүүл, Шаард!
- 2010 он Охид, эмэгтэйчүүд аюулгүй байх эрхтэй!
- 2011-2014 он Бодит хамгаалалт- Хуулийн шинэчлэлт
- 2015 он Хүн л хүчирхийлэлд цэг тавьж чадна
- 2016 -2017он Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!
- 2018 он Эерэг БОЛ Г0Ё
- 2019 он Ойлгоё хүндэлье!
- 2020 он Яг Одоо! Хүчирхийллийг цэглэе.
Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд жинхэнэ утгаар ээлтэй, аюулгүй болгоход төр болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн эв санаагаа илэрхийлэн тус аянд нэгдэж, бодит өөрчлөлтийг бий болгоход хамтран ажиллаж жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/16DayCampaignMongolia/?ref=pages_you_manage
Анх 1989 оны 12 сарын 6-нд Канад улсын Монреаль хотод нэгэн эрэгтэй Экол Политехникийн их сургуулийн /инженерийн сургууль/ сурдаг 14 эмэгтэй оюутныг эрэгтэй хүний эзэмших ёстой мэргэжлийг эзэмших ёсгүй гэсэн шалтгаанаар хөнөөсөн. Түүний үйлдэл нь улс үндэстнийг цочролд оруулсан. Хоёр жилийн дараа 1991 онд Торонто хот дахь эрэгтэйчүүд нэгдэж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохын төлөө ажиллахаар шийдэн, хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Ингээд 6 долоо хоногийн дотор гэхэд Канадад 100.000 эрчүүд энгэртээ цагаан тууз зүүж, энэ хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ хөдөлгөөнд оролцсон эрчүүд бусад эрчүүдэд Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалсан. Ингэж эмэгтэйчvvдийн эсрэг хүчирхийллийг зогсоохын төлөө ариун, шударга үйлсэд нэгдэж байгаагаа илэрхийлж, анх “Цагаан туузтаны хөдөлгөөн” нэртэйгээр энэхүү аян нь үүссэн түүхтэй. Улмаар охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг ажиллаж, мөн дэмжиж буй эрчүүдийг хамарсан дэлхийн хэмжээний хамгийн том үйл ажиллагаа болон өргөжсөн. Ойролцоогоор 80 гаруй улс орнуудад энэ аянг зохион байгуулж байна.
Дэлхийн цагаан туузтаны өдөр жил бүрийн 11 сарын 25 нд болдог.
ЦАГААН ТУУЗТАНЫ АЯН МОНГОЛ УЛСАД:
Монгол Улсад 1997 оноос эхлэн “Цагаан туузтны аян”-ыг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ санаачлан жил бүр зохион байгуулж ирсэн.
1997 онд анх "Хvчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл" уриатайгаар Монголд анх удаа “Харанхуй айдас биш“ шөнийн гэрэлт жагсаалыг зохион байгуулж байсан.
Аяны хүрээнд зохион байгуулж байсан зарим үйл ажиллагаанаас товч дурьдахад:
“Элгэмсэг оршихуйг Эр хүн та бүтээлцэнэ” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байсан.
Шийдвэр гаргагч нарт хуулийн хамгаалалтыг шаардсан “Ил захидлын аян”-г өрнүүлж хүргүүлсэн.
2008 онд Эрчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан олон нийтэд чиглэсэн зохиомжит шторкийг бүтээж, ТВ болон гаднах дэлгэцээр өргөн хүрээнд цацуулж сурталчилсан.
Энэ аян нь жилээс жилд өргөжин салбар салбарын төлөөллүүд нэгдэж оролцогчдын хүрээ тэлсээр байна.
АЯНЫ ЗОРИЛГО:
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдvvлэх.
Яагаад энэ аяныг Олон улсад болон Монгол улсад зохион байгуулж байна вэ?
- Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн.
- Бидний гэр бүл , ажил, сургууль, нийгэм бол амьдрах, сурч боловсрох аюулгүй орчин нь байх ёстой.
- Гэр бүлийн хүчирхийлэл нь бага насны хүүхдийн танин мэдэхүй, сэтгэлзүйн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг тул хүүхдийн үзэл бодол, төлөвшилд эрүүл харилцааг ойлгуулан, хүрэх зорилготой.
- Хүчирхийллийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал.
- Хохирогч хамгааллын эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал.
- Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь аливаа төрлийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл, албадан гэрлэлт гэх зэрэг олон асуудалтай холбоотой байдаг.
АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ДЭМЖИГЧДЫН БАРИМТЛАХ ЗАРЧИМ
- Хүний эрхийг хүндэтгэдэг, хүчирхийллийг болох ёстой боломж биш гэдгээр хардаг, энэ асуудалд өөрийн дуу хоолой, оролцоогоо нэмэрлэх чин хүсэлтэй байх .
- Аливаа үйл ажиллагаандаа хүний эрх, жендэрийн тэгш байдал, шударга ёс, үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлах.
- Аливаа үйл ажиллагаа нь аяны зорилготой нийцсэн байх.
- Олон нийтийг оролцоог хангах, дэмжлэг үзүүлэхэд анхаарах.
- Аяны нэрээр ямар нэгэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахгүй байх.
- Аяны үеэр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл, кейс хуваалцах тохиолдолд аюулгүй байдал, хувийн мэдээлэл, нууцлалыг хангаж ажиллах.
- Аяны үеэр жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэл ирсэн, илрүүлсэн тохиолдолд холбогдох мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагад нэн яаралтай холбож өгөөрэй.
Хүчирхийллийг тэвчдэггүй хэн боловч “Цагаан туузтны аян”-д дээрх зарчмыг баримтлан нэгдэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/White-ribbon-movement-Mongolia-1624041237818188