Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдснаас хойших хугацаанд тус хуулийн хэрэгжилтэнд хэсэгчилсэн мониторинг жил бүр хийж байна. Энэ жилийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч буй байдалд мониторинг хийв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Ялгаварлан гадуурхах”, “хууль бусаар мөрдөн мөшгих”, “заналхийлэх”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд шинэ тутам тулгамдаж буй асуудлыг тодруулах, шүүхээс энэ төрлийн хэргийг үйлдсэн этгээдэд ял, албадлагын арга хэмжээ оногдуулж буй байдал, оногдуулж байгаа ял нь оновчтой байж чадаж байгаа эсэхийг шинжлэн судлах зорилгоор судалгаа хийсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд "Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн дунд нөхцөл байдлыг тодорхойлох " судалгаа УБ хотын 300 хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн дунд явуулсан.