card
С.Байгалмаа
Өглөөний цай  уулзалтыг зохион байгууллаа

Өглөөний цай уулзалтыг зохион байгууллаа

Даван туулагчдын V бага хурлаас гарсан Уриалгын дагуу хохирогч, даван туулагчдын дуу хоолойг шийдвэр гаргах бүх шатанд сонсгож, оролцоог хангах нэгэн зорилгын хүрээнд "Гэр бүлийн холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд даван туулагчдад учирч буй бэрхшээл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" өглөөний цайны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад хуулийн ажлын хэсгийн төлөөлөл, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, даван туулагч эмэгтэйчүүд оролцож, тулгарч буй асуудал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох саналаа хэлэлцлээ. Бид тус уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, Гэр бүлийн болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн Хууль зүйн байнгын хороо болон дэд ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлэн ажиллана. Уулзалтад ирж оролцон үнэтэй саналаа өгсөн оролцогчиддоо #ТАЛАРХАЛАА.

Дэлгэрэнгүй
ХЭҮТ -ийн Он цагийн товчоо 1995-2025

ХЭҮТ -ийн Он цагийн товчоо 1995-2025

Энэхүү “Он цагийн товчоон” нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-ийн 1995 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хөгжлийн замнал, нийгэмд оруулсан хувь нэмэр, тэмцлийн түүхийг баримтжуулсан бүтээл юм. ХЭҮТ нь гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил болохыг анх удаа олон нийтэд ил гаргаж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх их үйлсийг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн гучин жилд тус төв хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан анхны түр хамгаалах байр, итгэлийн утас, сэтгэл зүй, хууль зүйн үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр, нэг цэгийн үйлчилгээ, хамтарсан багийн арга зүй зэрэг олон санаачилгыг амжилттай нэвтрүүлж, эрх зүйн шинэчлэл, бодлогын түвшний нөлөөллийг манлайлан ажиллаж ирлээ. Эдгээр амжилтын ард ХЭҮТ-ийн үе үеийн хамт олон, сайн дурынхны итгэл, зүтгэл, сэтгэл шингэсэн бөгөөд тэд хүний эрх, шударга ёсны төлөө тасралтгүй тэмцсээр ирсэн юм. ХЭҮТ нь өнөөдөр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг, хүний эрхэд суурилсан үйлчилгээний гол төв болон бэхжижээ. Энэ нь зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түүх бус, Монголын иргэний нийгмийн төлөвшил, эмэгтэйчүүд, хүүхдийн дуу хоолой нийгэмд сонсогдох болсон тэмцлийн түүх юм. Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ чиглүүлэхийн тулд энэхүү товчооныг эмхэтгэв.

Дэлгэрэнгүй
ХЭҮТ ийн тайлан 2022-2023

ХЭҮТ ийн тайлан 2022-2023

2022-2023 оны ХЭҮТ -ийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү

Дэлгэрэнгүй
ХЭҮТ ийн тайлан  2020-2021

ХЭҮТ ийн тайлан 2020-2021

Та дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү

Дэлгэрэнгүй

"Айл бүрт амар амгаланг хүснэ" Баримтат кино

Энэхүү баримтат кино нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 30 жилийн ойд зориулан бүтээгдсэн ба гэхдээ зөвхөн энэхүү байгуулагын түүхээр дамжуулан Монголын иргэний нийгмийн хөгжил, төлөвшил, эмэгтэйчүүд, хүүхдийн дуу хоолой нийгэмд сонсогдох болсон тэмцлийн түүх гэж хэлж болно. Энэхүү баримтат киног бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Мажор дриллинг Монгол ХХК -ны хамт олонд талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй
Хүчирхийлэл үйлдэж буй эрчүүдийн ухамсар, зан үйлд нөлөөлөх хөтөлбөр /Мэдээллийн цомог/

Хүчирхийлэл үйлдэж буй эрчүүдийн ухамсар, зан үйлд нөлөөлөх хөтөлбөр /Мэдээллийн цомог/

Нэр: Хүчирхийлэл үйлдэж буй эрчүүдийн ухамсар, зан үйлд нөлөөлөх хөтөлбөр /Мэдээллийн цомог/ Хэвлэгдсэн он: 2002 Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Агуулга: Хvчирхийлэл vйлдэж буй этгээдийг дуудлага eгч хэд хоногоор баривчлуулан шийтгэл ногдуулдаг, гэвч энэ нь эргэж гэр бvлийн гишvvддээ заналхийлэл eширхeл авчирч асуудлыг хурцатгаж, хvчирхийллийг даамжруулж

Дэлгэрэнгүй
Гэр бүл дэх хүчирхийлэл /Баримтат мэдээлэл/

Гэр бүл дэх хүчирхийлэл /Баримтат мэдээлэл/

Нэр: Гэр бүл дэх хүчирхийлэл /Баримтат мэдээлэл/ Хэвлэгдсэн он: 2004 Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Агуулга: Гэр бvлийн хvчирхийлэл нь тvгээмэл шинжтэй, нийгмийн сeрeг vзэгдэл болоод байгааг илрvvлсэн. Мeн гэр бvлийн хvчирхийлэл нь vйлдэл, сэдэл, зорилго, хор уршгаараа бусад гэмт хэргээс eвeрмeц онцлог бvхий бие даасан гэмт хэрэг,

Дэлгэрэнгүй
Ахмад настнуудад учирч буй дарамтлал, хүчирхийлэл судалгаа /Баримтат мэдээлэл/

Ахмад настнуудад учирч буй дарамтлал, хүчирхийлэл судалгаа /Баримтат мэдээлэл/

Нэр: Ахмад настнуудад учирч буй дарамтлал, хүчирхийлэл судалгаа /Баримтат мэдээлэл/ Хэвлэгдсэн он: 2003 Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Агуулга: Ахмад настнууд дарамтлал, хvчирхийлэлд хэр eртeж байгаа талаар 1000 ахмад настнуудын дунд судалгаа явуулсан. Монголын нийгэмд настайчууд гэр бvл дотроо дарамтлал, хvчирхийлэлд eртeж хvний vндсэн эрх, эрх чeлee нь зeрчигдeж байна. Тvvнчлэн ажи

Дэлгэрэнгүй
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги /Мэдээллийн хуудас /

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги /Мэдээллийн хуудас /

Нэр: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги /Мэдээллийн хуудас / Хэвлэгдсэн он: 2007 Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

Дэлгэрэнгүй
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа

Нэр: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа Хэвлэгдсэн он: 2007 Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Агуулга: Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийн бvх тeрeл, хэлбэрvvд, тэдгээрийн vйлдэгдэж байгаа илрэлvvдийн талаар уг судалгаагаар онцгойлон гаргахыг зорьсон.

Дэлгэрэнгүй