Даван туулагч эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох цуврал сургалтыг Бүрэн Финанс ББСБ-тай хамтран зохион байгуулж байна. Тус сургалт нь нийт 4 удаагийн цувралаар үргэлжлэх бөгөөд анхны сургалтыг 2025 оны 3-р сард амжилттай зохион байгуулсан. Харин энэ удаагийн сургалтаар санхүүгээ удирдан төлөвлөх, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг харьцуулан судалж, оновчтой шийдвэр гаргах зэргээр эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэх мэдлэг, ур чадварыг олгов.
ББСБайгууллагуудаас нийгмийн хариуцлагын чиглэлд түүчээлэн ажиллаж, хүчирхийллийн даван туулагчдад боловсрол олгохыг зорьж буй Бүрэн Финанс ББСБ хамт олонд талархлаа.
Охид, эмэгчтэйчүүд хаана ч аюулгүй!
Хүчирхэг эмэгтэйчүүд – Санхүүгийн эрх чөлөө!