“Хүчирхийлэлгүй ирээдүйг төлөвшүүлнэ” ХӨТӨЛБӨР  ХЭРЭГЖИЖ БАЙНА

Тус хөтөлбөрт алслагдсан дүүргийн 10 сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таньж мэдэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Бид бэлтгэл ажлын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах, төсөл хэрэгжих 10 сургуулийн удирдлагатай уулзалт зохион байгуулах, нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох ажлууд хийгдлээ.

Тус хөтөлбөр нь Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн алслагдсан Ерөнхий боловсролын 10 сургуулиас багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурван зорилтот бүлэгт чиглэн хэрэгжиж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийг хамгаалах, дэмжихэд багш, эцэг эх, хүүхдийн хамтын оролцоог бэхжүүлэх, харилцаа, хандлагад эерэг өөрчлөлт бий болгоход чиглэх зорилготой.

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 168 дугаар сургуулийн багш нарт сурагчдын улирлын амралтын үеэр сургалт зохион байгууллаа.

Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хангахад багш, эцэг эх, хүүхдийн хамтын оролцоо чухал юм.

АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЬЕ!

  

#ViolenceFreeFuture #StopBullying #SafeSchools #KATALPA

King Baudouin Foundation