АЮУЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА

Скай Хайпермаркет ХХК (Emart Mongolia) нь Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтэй хамтран ажиллах хүрээнд тус төвийн түр хамгаалах байрны хүүхдийн өрөө болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг иж бүрэн засварлаж, тохижууллаа.

Emart Mongolia нь 2023 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, түр хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих, хүчирхийллийг даван туулагчдыг ажлын байраар хангах, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг болон урьдчилан сэргийлэх арга замын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай хамтран ажиллаж ирсэн.

Энэ удаагийн санаачилгын хүрээнд хоёр өрөөг бүрэн шинэчилж, тохижуулснаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд аюулгүй, тав тухтай орчинд амарч, тоглож, суралцахын зэрэгцээ сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг авах илүү таатай нөхцөл бүрдлээ.

Хүн бүрийн аюулгүй, амар амгалан амьдрах эрхийг хүндэтгэн, хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй Скай Хайпермаркет ХХК болон Emart Mongolia-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, хүнлэг сэтгэлээр дамжуулан илүү аюулгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе.

#EmartMongolia #CorporateSocialResponsibility #CommunitySupport #SafeEnvironment #EndDomesticViolence