Даван туулагч эмэгтэйчүүдэд цахим ур чадвар олгох 10 удаагийн дэмжих бүлгийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь 2025 оны 05-08 сард үргэлжилсэн бөгөөд цуврал сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд компьютерын хэрэглээний програмыг ашиглах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлаа хангах, цахим харилцаа холбоог үр дүнтэй ашиглах, контент бүтээх чадварт суралцав.
Дэмжин ажилласан People in Need - PIN Mongolia байгууллагад талархал илэрхийлье.