Нийслэлийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газраас зарласан Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ үзүүлэх ТББ-ыг сонгон шалгаруулах тендэрт шалгарч, "Түр хамгаалан байрлуулан асрамжлах үйлчилгээ үзүүлэх" магадлан итгэмжлэлийг авч, Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн зорилтот
бүлгийн иргэдэд үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажлыг 2009 оноос анх Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй.