Эмэгтэйчүүдийн Төрийн бус байгууллагуудын санаачлагаар УИХ-ын эмэгтэй гишүүдтэй “ Өглөөний цай” уулзалтыг 10-р сарын 28-нд зохион байгууллаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын Дэд дарга, УИХ –ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ч.Ундрам нар оролцлоо. Мөн 12 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, манай төв нь Жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр танилцуулга хийлээ. Уулзалтын үр дүнд бие биеэ дэмжин ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах зохицуулагчдыг томилж , цаашдааа тогтвортой хамран ажиллах дээр санал нэгдлээ.