Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсний 95 жилийн түүхэн үетэй 10 жилийн хамтын үйл ажиллагаагаа холбож, Дүфрэнсэ Готьерийн Сан нь Төрийн бус байгууллагуудын дунд сайн туршлагыг танилцуулах “ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ: ПРАКТИК ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ хүрээнд манай төв нь “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл санааны хохирол тооцох нь” сэдвийн хүрээнд сайн туршлагаа хуваалцаж, байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа.
Биднийг үргэлж дэмжин ажиллаж байгаа Дүфрэнсэ Готьерийн Сан, Монгол дахь төлөөлөгчийн газарт ТАЛАРХАЛ илэрхийлье.