ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Манай төв нь "Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн дунд нөхцөл байдлыг тодорхойлох " судалгааны тайлангаа танилцуулах Зөвлөлдөх уулзалтыг төр, төрийн бус байгууллагуудын дунд зохион байгууллаа.

Энэхүү судалгааг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь оролцоотой хийсэн бөгөөд хөгжлийн бэрхшээл тус бүрийн онцлогт тохирсон асуулга, арга зүйг боловсруулж, анх удаа хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлллийн нөхцөл байдлыг тодорхойлохыг зорьсноороо ач холбогдолтой.

Уулзалтын явцад судалгааг цаашид нөлөөлийн үйл ажиллагаанд ашиглах олон сайхан санал, зөвлөмж гарсан.

Судалгааг хамтран хийсэн

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо болон судлаачдын багтаа #Талархлаа.

Санхүүжүүлэгч : #UNWomen

#UNTF #UNwomen #SupportWVD #EndVAWVD

#SDG2030 #Хөгжлөөс_хэн_ч_хоцрох_ёсгүй #NCAVMongolia